logo
Сөүл хотод  үсний загварын шоу боллоо

Сөүл хотод үсний загварын шоу боллоо

2011/12/14
Өмнөд Солонгосын Сөүл хотод үсний засалт, загварын шоу боллоо. Шоунд дэлхийн 80 гаруй үсчин хүрэлцэн ирж, загвараа сонирхуулсан байна.  “Солонгосын үсний загвар 2012” шоуг зохион байгуулж байгаа Ли Хуон-Вүгийн ярьж байгаагаар Өмнөд Солонгосчууд дэлхийн хэмжээний томоохон үсний загварын шоу зохион байгуулж байгаагүй бөгөөд энэ удаагийн шоу нь Солонгосыг, Солонгосын үсчдийг дэлхийд сурталчлах боломж олдож байгаагаар онцлог болж байгаа аж. Мөн дэлхийн үсний загвар зохион бүтээгчдэд загвараа олонд толилуулах боломж олдож байгаа юм. Шоунд толилуулсан зарим загварууд энгийн гэхээсээ илүү өдөр тутам янзлах боломжгүй авангард загварууд байсан байна. Өмнөд Солонгос нь сүүлийн хэдхэн жилийн дотор гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Европын Франц, Итали зэрэг орнуудыг гүйцэж, гоо сайхны салбартаа дэлхийн хамгийн чухал тоглогчдын нэг болж чадсан байна. Ялангуяа Азийн улс орнуудын иргэдийн нүүр, царай, арьсны онцлогт тохирулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай юм байна. Мөн Өмнөд Солонгос нь гоо сайхны мэс засал хийх чадвар нь нэмэгдэж Азидаа төдийгүй дэлхийд алдартай болсон байна. Азидаа Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань зэрэг улсууд гоо сайхны мэс ажилбар хийх чадвараараа тэргүүлдэг байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш