Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цөмийн энергийн газраас хийсэн мэдээллийг сонслоо. Тус газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнгийн хийсэн мэдээллийг хүргэе.
Цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны хайгуулын 107 лицензийг компаниудад өгсөн бол ашиглалтын 2 лицензийг олгоод байгаа аж. Нийт 109 лиценз бүхий нийт талбай манай улсын нийт нутаг дэвсгэрийн 1.7 хувийг эзэлж байгаа ажээ. 2009 онд ураны хайгуулын зардалд 16 тэрбумыг зарж байсан бол, 2010 онд 25.1, энэ жилийн байдлаар 37.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа гэсэн тооцоо гарчээ. Дээрх 109 лицензийг 18 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд тэд тусгай зөвшөөрлийн хураамжид 3.1 тэрбум төгрөг төлсөн байна.
Лицензийн дийлэнх нь Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт байгаа ажээ. Тухайлбал, Дорноговь аймагт ураны 43, Дорнодод 26, Сүхбаатарт 19 лиценз байгаа гэнэ. Нийтдээ ураны есөн орд, 100 орчим илрэл байгаа гэж Ц.Дамдинсүрэн дарга мэдээлсэн. Батлагдсан байдлаар 68.5 мянган тонн ураны нөөцтэй гэгдэж байгаа бөгөөд таамаглал байдлаар бол 1.74 сая тонн гэж үзэж буй юм байна. Хэд хэдэн компани, тухайлбал 28 лиценз эзэмшдэг “Кожэ говь” зэрэг компани судалгаа туршилтын ажлаа дуусаад ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад эхэлсэн ажээ. “Эмээлт майнз”, “Гурван булаг”, “Дорнод уран” компаниудын үйл ажиллагаа ч ийм шатандаа яваа юм байна.
Уран олборлох ажлыг 2014 оноос эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд Дорнодын аймгийн хоёр сум, Дорноговь, Дундговьд тус бүр нэг уран боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө гараад байгаа ажээ.
Дашрамд дуулгахад нэг кг уран дэлхийн зах зээл дээр 136-138 ам.долларын үнэтэй байсан бол сүүлийн үед 154 ам.долларт хүрээд байгаа ажээ. 2020 он гэхэд энэ үнэ 4-5 дахин өснө гэсэн тооцоо байгаа гэж Цөмийн энергийн газрын орлогч дарга гишүүдэд мэдээлсэн.