УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Тогтоолын төслийн танилцуулгыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хийсэн юм.
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “...хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох...”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Засгийн газар “хонины ноос, тэмээний ноосоо бэлтгэж боловсруулах үйлдвэрт тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлуулан хэрэгжүүлж эхэлжээ.
Ноосонд урамшуулал олгох ажлын хүрээнд ноосны чиглэлийн мэргэжлийн холбоо, нэгдлийн төлөөлөл орон нутагт ажиллаж, түүнээс гадна орон нутгийн 640 орчим иргэд, хоршоодод ноос хүлээн авч, тус яаманд ирсэн мэдээгээр 5000 орчим тонн ноос үйлдвэрүүд худалдан авсны дотор нэгдүгээр зэргийн ноос 2800 тонн байгаа нь нийт ноосны 20 хувийг эзэлж байна гэж сайд мэдээллээ.
Иймд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 30 дугаар тогтоолын 2.1 дахь хэсэгт “...боловсруулах үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосны кг тутамд олгох 2000 төгрөгийн урамшууллыг зэрэглэл харгалзахгүй олгох”-оор тооцож, “нэгдүгээр зэргийн” гэдгийг хасах өөрчлөлт хийх зорилгоор дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ шийдвэр батлагдсанаар мөнгөн урамшуулал малчдад хүртээмжтэй очихоос гадна бүх зэрэглэлийн хонь, тэмээний ноосны ашиглалт сайжирч, ноосон бэлэн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлт өснө гэж үзэж байгаа юм байна.
Байнгын хорооны гишүүд тогтоолыг хэрэгжүүлэх ажил аймаг, сумдад хангалтгүй хийгдсэн гэж үзэж байлаа. Сум бүрт гурван хүн ажиллах Мал хөгжлийн алба байгуулан, унах унааных нь асуудлыг хүртэл шийдэж өгсөн байхад үндэсний үйлдвэрлэлийг, малчдаа дэмжих энэ ажил ханшалтгүй байгаад тэд сэтгэл дундуур байлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг улс даяар жигд зохион байгуулахад онцгой анхаарахыг сайд, холбогдох хүмүүст анхааруулаад тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Г.Бурмаа