logo
Дэлхийн томоохон амжилтуудаас...

Дэлхийн томоохон амжилтуудаас...

2011/12/14
Эд Стаффорд:
Амазонка мөрний эхээс авахуулаад төгсгөл хvртэл нь явган алхсан хvн юм. Уг мөрний ундрагаас далайд нийлэх хэсэг хvртэл явган алхахын тулд 859 хоногийг зарцуулах шаардлагатай. Хvн төрөлхтөнд байж болох бvх гайхалтай аяллуудыг туулж, тvvхийн хуудсанд алтан vсгээр бичигдэх шинэ содон экспедицийн санаа хэний ч санаанд орохооргvй байсан тэр vед Британий аялагч Эд Стаффорд нь өөрийн гэсэн нэгэн ер бусын маршрутыг санаачлан хэрэгжvvлсэн нь энэ юм. 2008 оны 4 сарын 2-ны өдөр тэрээр Амазонка мөрний хөвөөг даган аялж эхэлсэн байна. Тэрээр нийт 6437 км замыг явган туулжээ. Эд Стаффорд нь замдаа дайсагнаж заналхийлсэн олон хvмvvс, хар тамхичидтай нvvр тулгарч, өвчин эмгэгт хvртэл баригдан, зэрлэг араатнууд, хорт шавжнуудын дайралт, хатгалт хазалтыг давж, зарим vедээ хоол, нойргvй явсан байна. Аз болж тvvнд замын хань гарч иржээ. Тэр нь тvvнтэй зам нийлж, аялалын ихэнх хугацаанд хамт байсан Чо Ривер юм. 2010 оны 8 сарын 9-ны өдөр буюу аялалын 859 дэх өдөр Стаффорд, Ривер хоёр нь Атлантын далайд хvрч, өнөө цагийн хамгийн аюултай аялалуудын нэгийг амжилттай дуусгасан байна.

Мэтт Мониц
Гаргасан амжилт: Эцэг хvv хоёроос бvрдсэн “Уулчдын баг” нь АНУ-ын 50 муж тус бvрийн ноён оргилуудад хамгийн богино хугацаанд гарчээ.
12 настай сэргэлэн хvv Мэтт Мониц болон тvvний эцэг Майк нар нь 50 өдрийн дотор АНУ-ын 50 муж тус бvрийн ноён оргилуудад гарч дуусгах зорилгыг  тавьжээ. Тэд 6193 метр өндөртэй Аляскийн төдийгvй Хойд Америк даяархи хамгийн өндөр уул болох Денали хайрханы оройд гарснаар энэхvv аялалынхаа гарааг эхэлсэн байна. Харин эцэг хvv хоёр саяхан 4421 метр өндөртэй Калифорний Mount Whitney-гээс эхлүүлээд Флоридагийн Britton Hill (106 м)-ийн оройд гарчээ. Аялал эхэлснээс 43 хоногийн дараа энэхүү уулчдын баг нь Хавайн Mauna Kea (4205 м) уулын цаст оргилд бат зогссоноор хvнд, хэцvv аялалаа дуусгавар болгосон байна.

О Ён Сун
Амжилт: 8000 метрээс өндөрт орших 14 оргил дээр гарсан анхны эмэгтэй болжээ. Уулчдын хувьд далайн төвшнөөс 8000 метрийн өндөрлөгт орших Эверест юмуу К2 мэтийн ноён оргилуудын оройд гарна гэдэг бол хамгийн гайхалтай амжилт байдаг.. Харин 2010 оны 4-р сарын 21 – ний өдөр Өмнөд Солонгосын уулчин эмэгтэй О Ён Сун урт аялалынхаа эцэст Непалын Annapurn (8091 м) хайрханы оргилд гарснаараа дэлхийн ноён оргилуудыг эзэгнэсэн.

Дейв Хан
Ажилт: Эверестийн оргилд 12 удаа гарахын сацуу орон нутгийн замчдын туслалцааг аваагvй гэдгээрээ уулчдын дунд рекорд тогтоосон.
Дейв Хан нь дэлхийн хамгийн шилдэг уулчдын тоонд ордог бөгөөд 2010 онд Эверестийн оргилд 12 дахь удаагаа гарахдаа орон нутгийн газарчдаар замчлуулалгvй явж чаджээ. Энэ vед тэрээр Эверестийн оргилд гарсан анхны Америк хvн болох Жим Вайтекерын хvv Лиф Вайтекерт өөрөө газарчилсан юм. Mount Rainier-ийн оргилд 250 удаа гарсан, Denali-д 19 удаа,  Антарктидын Vinson Massif-д 26 удаа.

Жордан Ромеро
Амжилт: 13 настайдаа Эверестийн оргилд гарснаараа энэ жагсаалтын хамгийн залуу уулчин болжээ. 2010 оны 5 сарын 22-ны өдөр Америк хөвгvvн Жордан Ромеро нь Эверестийн оргил (8848 м)-д гарснаараа Дэлхийн хамгийн өндөр цэгт гарсан хамгийн залуу хvн болсон юм.

Алекс Хоннолд
Амжилт: Тэрээр Йошимита дахь уулчдын домогт хоёр маршрутаар ганцхан өдрийн дотор явж, дэлхийн амжилт тогтоосон. 6-р сарын 22-ны  өдөр Хоннолд нь энэхvv хоёр оргилд ганцхан өдрийн дотор гарч, хvн төрөлхтний бахархвал зохих хоёр рекордны эзэн болжээ. Өглөө нь тэрээр  Half Dome-гийн хойд талаас эхэлдэг тогтсон маршрутын дагуу гарч, 2 цагийн дараа оргилд дээр нь гарсан нь өмнөх рекордноос 41 минутаар их байжээ. Дараагаар нь Хоннорд El Cap-руу мацаж, 6-хан цагийн дотор оргилыг нь эзэгнэсэн байна. Домогт хоёр оргилд хөл тавихад тvvнд ердөө л ганц өдрийн 8 цаг, 9 минут зарцуулагджээ.

Ли Вонг

Амжилт: Adventure Grand Slam- аялалыг туулж, Эверестийн оргилд гарсан.
2010 оны 5-р сарын 24-ны өдөр Ли Вонг нь Эверестийн оргилд гарсан бөгөөд, Дэлхийн 7 ноён оргил болон хоёр туйлын хамгийн өндөр уулсын оргилд дараагаар хөл тавьж чадсан байна. Тэрээр өнөөдөр Adventure Grand Slam аялалыг хийсэн есөн хvний нэг юм.
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш