logo
Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

2021/10/26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар хоёр улсын харилцаа эртний түүхтэйг онцлоод цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах өргөн боломжууд байгааг дурдав.

 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотод Европ барилгын стандартыг нэвтрүүлэх цаашлаад хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийлэв. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш