Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж, аймгийн Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Коронавируст халдвар /Ковид-19/ын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдвар хамгаалалын дэглэм сахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих зөвлөмж өгөх, аймаг сумын Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагааг чиглүүлэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан юм.
Ажлын хэсэгт ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд Дорноговь, Өмнөговь аймагт энэ сарын 31-нийг хүртэл ажиллана гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.