Хохирогчийн ээж Ю.Чимэдцэен: Хүү минь амьд, тусламж гуйгаад орилоод байхад дүүг нь ойртуулаагүй байсан
Өнгөрсөн оны 4-р сарын 23-нд Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэл хэмээх газар жонш олборлож байсан “Эжунмэн” компанийн захирал Жан гэгч тус газар хувиараа жонш олборлогч 43 настай Д.Сүхболдыг машинаараа дайрч алсан аймшигт хэрэг гарсан билээ. Жил гаруй шалгасны эцэст энэ сарын 18- нд Дорноговь аймгийн шүүхийн анхан шатны шүүх хурлаар уг хэрэг таслагдаж, санаатайгаар хүний аминд хүрсэн Хятад иргэн хоёр жилийн, аллагыг харж байсан Д.Чимэд жил зургаан сарын ял авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн талаар талийгаачын ээж 74 настай Ю.Чимэдцеэн ярьж байна.
-Хэрэг гарснаас хойш нэг жил өнгөрлөө. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж энэ хугацаанд ихээхэн хүлээсэн байх?
-Хуулийн байгууллага зөв шийдэх байх гэж бодож байсан. Гэтэл нөгөө талдаа шийдэж бараг унтрах тал руу болсон юм шиг санагдаж байна. Би одоо юу хэлэх вэ дээ. Санасан юм сансанаар болсонгүй. Хятад иргэн их мөнгөтэй гэсэн. Бүх гэрчүүдэд, хуулийнханд мөнгө өгсөн байх. Миний хувьд мөнгөгүй болохоор хохироод, хүүгийнхээ алтан амиар хохироод үлдэж байна.
-Таны хүүг дайрч алсан этгээдэд өгсөн ялыг та хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг үү?
-Би шүүх хуралд очоогүй. Даралт ихэсч, бие муудаад явж чадаагүй. Талийгаачын эгч, дүү хоёр нь суусан. Хоёр жил өгсөн гэсэн. Хятад нь хэргээ нуугаагүй, буруугаа хүлээсэн гэж манай хүүхдүүд ярьсан. Гэтэл хажуугаас нь манайхан булзааруулсан гэсэн. Тухайн үед телевизээр өгсөн мэдүүлгээсээ ихэнх гэрчүүд буцсан гэнэлээ. Одоо тэгээд 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэнэлээ. Шүүх цагдаагийнхан манай гэр орноор нэг ч ирээгүй. Дуудаж уулзах болов уу гэж бодсон ч ирээгүй. Дүүтэй нь уулзаагүй. Хэрэг болоход ах нь уйлаад орилоод байхад хэргийн ул мөр арилчихна гээд дүүг нь ойртуулаагүй. Тэгээд дэргэд нь гурван цаг суусан гэсэн. Үхээгүй тусламж гуйгаад орилоод байхад даанч дээ байгаа биз дээ. Эмнэлгийн тусламж дуудлага өгөөд гурван цагийн дараа очсон гэнэлээ. Эндээс 10 орчим км.
-Хэрэв эмнэлгийн тусламж үзүүлсэн бол хүү чинь амьд байх боломж байсан гэсэн үг үү?
-Тусламж цаг алдаагүй үзүүлсэн бол миний хүүд амьд байх боломж байсан. Эмнэлэгт ирэхдээ ухаантай ирсэн. Дотор их халуу шатаад байна гээд байсан. Тэгэхээр дотуур гэмтэж цус их алдсан байсан болов уу гэж боддог. Нэг өндөр хүнийг энэ хүн шүү гээд байсан. Тэгээд хүүдээ аяга бүлээн цай дөхүүлж өгье гээд гэртээ ирж цай чанаад очих хооронд амьсгал хураасан байсан. Надаас нэг ч байцаалт аваагүй. Хажууд нь байж бүх зүйлийг нүдээрээ харсан дүүг нь хүртэл байцаагүй. Тэгээд дүү нь сая шүүх хуралд нэлээн эсэргүүцсэн байсан.
-Дайрсан Хятад иргэнийг хил гараад явсан гэсэн мэдээлэл байсан энэ үнэн үү. Танд дуулж мэдсэн юм бий юу?
-Мэдэхгүй юмаа. Хүмүүс тэр Хятадыг таньдаг л юм билээ. Энд байна. Машинтай явж байна гээд надад ирж хэлдэг юм. Би яахав дээ. Яалт ч байхгүй. Янз бүрийн байдлаар хорлогдчих юм билүү гээд айцгаадаг. Хуулийн байгууллага үнэнээр нь шийднэ биз гэж найдаж байсан. Машиныг нь эзэнгүй граашид хийж байгаад гаргасан гэсэн. Намар граашны ойролцоо эндээс дурандахад олон хүн байсан. Би орох гэсэн чинь манаач нь оруулаагүй. Сүүлд манаачаас нь асуухад цагдаагийн 4-5 хүн аваад явсан байсан. Хаагуур ороод алга болсныг мэдэхгүй. Хүмүүсийн яриагаар бол өөрөө аваад явсан гэж дуулдсан.
-Дайрчихаад үхээгүй байна гээд зодсон гэж үнэн үү?
-Араас нь явж сурах хөөцөлдөх хүнгүй л дээ. Гүйцээчих гээд байсан гэсэн. Миний хүү цэргийн алба гурван жил хаасан. Бие хаа сайтай, биений хүчний ажилд сайн хүү байсан. Ер хэр баргийн юманд өртөхөөргүй, цагаахан сэтгэлтэй хүү байсан даа.
-Та хууль хяналтынханд хандан юу хэлэх вэ?
-Монголд хүний амь ийм хямдхан болсон юм уу, хууль мөнгөтэй, гадны иргэнд үйлчилдэг юм уу гэж асуумаар байна. Бид давж заалдана. Монгол Улсын ерөнхийлөгчид хандаж захидал бичнэ. Хүнийг машинаараа дайрчихаад, дээрээс нь үхээгүй байна гээд гүйцээж санаатайгаар зодож алсан Хятдад хоёрхон жилийн ял өгсөнд үнэхээр гомдолтой байна. Монголын хууль гадныханд үйлчилдэг хууль юм байна гэхээс өөр үг алга даа.
Ийнхүү хүн хүч, хэрүүл зарга хийх тэнхэлгүй энгийн иргэд мөнгө, хээл, авилгын золиос болж амь насаараа хохирч байна. Монголын хууль гадныханд, тэр дундаа мөнгөтэй хужаад үйлчилсэн нь энэ хэргээс нэгэнт тодорхой боллоо. Уг хэргийг өмнө нь автын хэрэг гэж үзэж хэрэгсэхгүй болгон хаах гэж байсныг нь ар гэрийнхэн нь хөөцөлдсний хүчинд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шүүхээр шийдүүлсэн аж.
Ц.Мягмарбаяр www.shuum.mn