Өвөр Монгол залуучууд Лхагва гаригт Шилийн хотын засгийн газрын байрны өмнө Мэргэн гэх Өвөр Монгол малчин залууг Хятад жолооч нүүрс зөөдөг хүнд даацын машинаараа хэрцгийгээр дайрч алсанд дургүйцэн жагссан гэж Нью-Йоркт байрладаг Өвөр Монголын хүний эрхийн байгууллага мэдээлж байна. Хятадын засгийн газар Шилийн Гол аймагт нүүрсний уурхай ихээр нээгдэж байгаатай холбогдуулан малчдад газар нутаг зааж, хүчээр нүүлгэж, малын бэлчээрийг сүйтгэж байгаад дургүйцсэн Мэргэн болон хэсэг малчид нүүрсний тээврийн замыг хаан зогсжээ. Хятад жолооч малчдын хаалтыг сэтлэн Мэргэн гээчийг хүнд даацын машинаараа дайрч алаад явсан байна. Нью-Йоркт байрладаг Өвөр Монголын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2000 гаруй оюутан залуус Шилийн хотын засгийн газрын байр луу жагсаал хийн алхсан байна. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2000 биш, олон мянган залуус жагссан юм байна. Оюутнууд малчдын эрх ашиг, тэдний амьдралын хэв маягийг хүндлэхийг засгийн эрх баригчдаасаа шаарсдан аж. Эсэргүүцлийн жагсаал болж байгаа талаарх мэдээлэл Хятадын интернет сайтанд тавигдсан даруйд ихэнх сайтууд хаагджээ. Гэсэн хэдий ч Өвөр Монголчууд хоорондоо утас бол инернетээр холбогдож 5 сарын 30-нд нэгдсэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Цагдаа нар 4 Хятад иргэнийг баривчилсан гэж Шилийн хотын албаны хүн мэдэгдсэн байна.
Хань үндэстнүүд 6 сая гаруй хүн амтай Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрт аажмаар нүүдэллэн ирсээр Өвөр Монголчуудыг үндэсний цөөнх болгожээ. 24 сая хүн амтай ӨМӨЗО-ы 20 хувь нь л Өвөр Монолчууд байдаг гэнэ. Өвөр Монголын газар нутаг нийт хятадын газар нутгийн 1/10 тэй тэнцдэг. Хятадын засгийн газар Монголчуудын уламжлалт мал аж ахуйг устгаж, уул уурхай, үйлдвэрийн район болгож байгаад Өвөр Монголчууд дургүйцдэг байна. Өвөр Монголчууд уг нь өөртөө засах автономит эрхтэй ч үнэндээ Хятадын Хань үндэстнүүд удирдан чиглүүлдэг гэж Өвөр Монголчууд хэлдэг байна. Төвд, Шинжань Уйгарыг бодвол Өвөр Монголд эсэргүүцлийн жагсаал цуглаан бага гардаг байна. 1995, 1996, 2010 онуудад Хадаа тэргүүтэй Өвөр Монголын Ардчилсан Эвсэл байгууллагын залуучууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байжээ. Гэсэн ч Хятадын эрх баригчид тэднийг баривчлан хорьж, гэсгээн цээрлүүлж байсан байна.
www.shuum.mn