logo
“Товчхондоо” кинотой холбоотой сонирхолтой 10 баримт

“Товчхондоо” кинотой холбоотой сонирхолтой 10 баримт

2021/11/06
1.    “Товчхондоо”-гын гол дүрийн жүжигчид болох Зоригоо Баясаа нар Youtube дээр “Өрийн дэвтэр” нэртэй влог хийдэг.

2.    “Өрийн дэвтэр” влог 2021 оны 2 дугаар сарын байдлаар 80 гаруй айлын өрийг тэглэсэн байна.

3.    “Товчхондоо” нь Монголдоо анх удаа инээдмийн жанрыг монолог форматаар хийсэн бүтээл юм.

4.    Тус бүтээл нь ирэх жилдээ багтаж олон ангит бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа гэсэн шүү. Удахгүй дэлгэцийн бүтээл болж үзэгчдийг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байна.

5.    Гол дүрүүдийн нэг болох жүжигчин Туяа-гын дүрийг анх дуучин Хишигдалайгаар тоглуулахаар ярилцаж байсан гэсэн шүү.

6.    ТОБИ дүрийг үзэгчдийн хамгийн хайр татсан дүр гэж онцолжээ.

7.    ТОБИ нохойд дуу оруулсан хүн бол +17 цувралаараа олонд танигдсан жүжигчин Лхагвацэрэн юм.

8.    “Товчхондоо” инээдмийн контентын найруулагчаар Ц. Амартүвшин ажилласан. Түүнийг “37-р Точка”, “Аз жаргалын шок”, “In da house”, “Зүрхний хилэн”, “Фракц” зэрэг бүтээлүүдээр нь бид сайн мэдэх билээ.

9.    “Товчхондоо” инээдмийн контент нь зөвхөн IPTV болон SkyGO, Looktv зэрэг OTT-д зориулсан бүтээл юм.

10.    Инээдмийн жанрыг монолог хэв маягаар бүтээсэн бүтээлүүд Украин болон Франц улсуудад маш их дэлгэрсэн байдаг байна.




Найруулагч Ц. Амартүвшин

Сэтгэгдэлүүд

Дээш