logo
Өнөөдөр Улаанбаатарт 5928 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатарт 5928 иргэнийг дархлаажуулна

2021/11/10

Энэ сарын 09-нд нийслэлийн хэмжээнд I тунд 73, II тунд 167, нэмэлт сэргээх тунд 4223, нийт 4463 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2960 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67646 (76.1 хувь), 16-17 насны 26609 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.10/ Улаанбаатар хотод явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш