logo
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

2021/11/10

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.10/

10.00

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

15.00

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Сэтгэгдэлүүд

Дээш