logo
“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно

“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно

2021/11/10

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа хороололд 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг. Иймд 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд харьяа орчиндоо суралцах, хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх давуу талтай.

Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж удааширсан боловч өнөөдрийн байдлаар дотор заслын ажил хийж, барилгын гадна угсралт дууслаа. Энэ онд хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөн, ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш