logo
Хан-Уул дүүргийн 15 хороонд цэцэрлэгийн шав тавилаа

Хан-Уул дүүргийн 15 хороонд цэцэрлэгийн шав тавилаа

2021/11/12
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нь 16.000 гаруй хүн амтай, сүүлийн жилүүдэд барилга байгууламж ихээр нэмэгдэж буй энэ хэрээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага тулгамдаж буй асуудлын нэг болоод байсан. Өнөөдөр тус хорооны нутаг дэвсгэрт шинэ цэцэрлэгийн шав тавигдлаа.
Цэцэрлэг ирэх оны IV улиралд ашиглалтад орно. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нь 16.000 гаруй хүн амтай, сүүлийн жилүүдэд барилга байгууламж ихээр нэмэгдэж буй энэ хэрээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага тулгамдаж буй асуудлын нэг болоод байсан.
Энэхүү шаардлагын улмаас дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны 01 дүгээр сард тус байршил дээр барилга байгууламж барих зориулалтаар газрын эрх авсан ч газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй нэр бүхий компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад уламжлаад байсан юм.
Улмаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тус газрын эрхийг хүчингүй болгох захирамж гаргаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барих барилгын шавыг өнөөдөр тавилаа.
Шинэ цэцэрлэгийн шав тавих үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эрх ашгийг зөрчсөн, эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ хууль эрх зүйн хүрээнд биелүүлээгүй тохиолдолд иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг дүүргийн зүгээс энэ мэтчилэн үе шаттай шийдвэрлэн ажиллана хэмээлээ.
Барилгын гүйцэтгэгчээр “Айникс Инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2022 оны IV улиралд ашиглалтад оруулахаар өнөөдөр барилгын ажлаа эхлүүлээд байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш