logo
Өнөөдөр Улаанбаатарт 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Өнөөдөр Улаанбаатарт 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

2021/11/22

Энэ сарын 21-ний өдөр  нийслэлийн хэмжээнд I тунд 25, II тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр /2021.11.22/ Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш