logo
Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа

Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа

2021/11/22

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах тухай, гудамж нэршүүлэх тухай, асуудал дэмжих тухай болон Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлттэй танилцаж, хэлэлцсэн юм.

Нийслэлийн өмчид дүүргийн төсвийн хөрөнгө, Арабын Нэгдсэн Эмират Улсын буцалтгүй тусламжаар баригдаж, ашиглалтад орсон цагдаа, сургууль, цэцэрлэгийн 5 барилга, ус түгээх 5 байрыг бүртгэн авлаа.

Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 150 хүүхдийн ортой 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар  цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авсан юм.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх 4 байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэлээ.

Эх сурвалж: НИТХ

Сэтгэгдэлүүд

Дээш