logo
"Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно

"Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно

2021/11/24

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.24/ болох хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН /2021.11.24/

10.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

12.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ /2021.11.24/

14.00

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхимд

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэлүүд

Дээш