logo
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна

Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна

2021/11/24

Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 208, нэмэлт сэргээх тунд 6227, нийт 6520 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 28.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67907 (76.4 хувь), 16-17 насны 26705 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр 2021.11.24-нд Улаанбаатар хотод явуулын 23, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш