logo
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

2011/12/15
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Батбаяр нарын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа.
УИХ-аас 2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн зохицуулалт оруулсан. Харин дээрх нэр бүхий гишүүд “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж хязгаарласан зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ хэсэгт нэмж оруулахаар төсөлдөө тусгажээ.
Мөн зарим засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг томилохтой холбоотой асуудлыг тухайн шатных нь онцлогтой холбон авч үзэж сумын түвшинд Засаг даргыг нийт иргэдээс нь сонгодог байх зохицуулалт оруулахаар тусгажээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш