Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өнгөрсөн есдүгээр сард иргэдтэй уулзахдаа ирэх оноос өмнө багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, оны эхний улиралд багтааж 23 хувиар нэмнэ гэж амласан. Гэтэл амласнаасаа буцаж цалин нэмэх хугацааг удаа дараа хойшлуулж ирэв. Ганц ч удаа хариу хэлээгүй сайдын хачин авирт бухимдсан багш нар ажил хаясан нь санаандгүй хэрэг биш байв. Өчигдрийн байдлаар нийслэлийн 89 сургууль, 98 цэцэрлэгийн 15 мянга гаруй багш ажил хаяад байна. Хөдөө орон нутгийн 14 холбооны 8690 гишүүн тэвчээр барагдаж тэмцлийн гал нь хүрээгээ тэлсээр эрүүл мэнд, соёл урлаг, хүчний байгууллагуудын төлөөллөөр хүрээгээ тэлсэн. Мөн хөдөө орон нутгийн 36 сургууль ажил хаяхаа мэдэгдсэн байна. Энэ нь Монгол орныг ядуурлаас аврах алхам болон өргөжлөө хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо мэдэгдлээ. Багш нар хичээлээ заахын зэрэгцээ шалаа угааж, бадар барьж, засвараа хийдэг улс Монголоос өөр хаана ч үгүйг аргаа барсан багш нар хэлж байна. “Авдаг цалин нь гарын арван хуруунд багтахаар товлосон зүйлээ ч авч хүрдэггүй. Хүүхдүүдийнхээ өмнө өмсөх олигтой хувцас авч хүрэхгүй зарим нэгэнд нь шоолуулж ядуугийн зовлон эдэлж явна” гэж Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн багш С.Дорж ярьсан.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу.....>>>
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу.....>>>