Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарт оролцон үг хэлэхдээ үүрэг, хариуцлага, байгууллагын удирдлагын менежментээ сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн 2012 он хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн сүүлийн жил учир үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө биелээгүй заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлээ бодитоор гаргах, үр дүнд хийх хяналт, шинжилгээ, хяналтын тогтолцоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй гэв.
Зарим орон нутгийн удирдлагууд хэсэг бүлэг хүн, эсвэл хувийн хэвшлийн байгууллагын эрх ашигт үйлчилдэг, иргэдийнхээ санал бодлыг сонсохдоо хөшүүн хойрго, төрийн халамж үйлчилгээг зохих эздэд нь хүргэдэггүй зэрэг гомдол Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт багагүй ирж байгааг тэрээр анхааруулав. Иймээс цаашид ажлаа хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх нь чухал гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ.
Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдэл, бараа, үйлчилгээ худалдан авах эрх зэргийг нь өгч, хөрөнгө оруулалт ч өмнө байгаагүйгээр нэмэгдэж байгаа учир дэд бүтэц, барилга, байгууламжийн ажлын чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд сануулсан байна.
Бүтээн байгуулалтын аливаа ажилд стандарт мөрдөх, чанарын шаардлага хангахгүй бол хүлээж авахгүй байх, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийг дахин тендерт оролцуулахгүй байх, тендерийг нэгдүгээр сард багтаан зарлаж, 4 дүгээр сард сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүлсэн байхыг үүрэг болголоо.
Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн дүнг тооцохдоо ч дээрх зарчмыг харгалзан үзнэ гэв.
Ажил цалгардуулахгүйн тулд аймаг, нийслэлийн удирдлагууд гадаад, дотоод томилолтоо багасгах, УИХ, орон нутгийн сонгуультай ажлаа зохицуулах, Сонгуулийн тойргийн хороо, хэсэг байгуулж, эдгээрт ажиллах хүмүүсийн эрх, үүргийг сайтар ойлгуулах, өвлийн бэлтгэл гээд цаг үеийн ажлаа дээд газрын шийдвэр хүлээлгүй хийж хэвшихийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар маргааш Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд сайд нар тэдэнтэй уулзаж, салбарынхаа зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар ярилцах юм.