УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуралдаанд УИХ-ын 41 гишүүн эхлээд оролцож байв.
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулж, уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан асуулт, хариулт явагдах үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан хэлэхдээ, үндэсний цөөнх болсон казах түмний дотроос УИХ-д нэр дэвшүүлэн сонгох талаар Сонгуулийн хуулийн төсөлд оруулахдаа намын бүлгүүд харилцан ойлголцож, ажлын хэсгийн түвшинд мөн ярилцан, боломжийн байдлаар оруулж ирсэнд талархаж байна гэсэн юм.
Төслийн талаарх нэгээс тав дахь саналууд гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд тойрог байгуулах асуудал болох төслийн 12.1 нь “УИХ 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” хэмээгдэн гишүүдийн дэмжлэгийг хүлээв. Түүнчлэн аймаг, нийслэлийн, дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болох санал ч дэмжлэг хүлээлээ. Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтоохоор болов.
Мөн “ нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэсэн санал мөн дэмжигдэж, эмэгтэй нэр дэвшигчдийн квот дээр ахиц гарлаа.
Түүнчлэн нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглохыг гишүүд дэмжсэн. гишүүд дэмжсэн юм.
Төслийн 37 дугаар зүйлд “хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 37.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх, энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна” гэснийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Хэрэв нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв бодит байдлыг зөрчсөн бол нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор боллоо. Түүнчлэн нэр дэвшигчийг мөн үүний адил торгохоор тогтов. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын хийсэн нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв, бодит байдлыг зөрчсөн бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах юм байна.
Д.Арвин гишүүн хуралдааны үеэр нэгэн асуулт тавьж, санал хэлсэн юм. Тэрээр, шашны болон уламжлалт зан үйлтэй холбоотой зарим зүйл дээр хэлэх санал байна гээд, арван жил хийгээд ирсэн ёс заншил байна. Тухайлбал, уул ус тахих гэхчлэн. Гэтэл цагаан сарын үеэр энэ байдлыг хууль зөрчсөн гэж үзэх юм уу, нэг хууль гаргахдаа нөгөөг нь хаахаа болих хэрэгтэй, арай хатуудсан юм биш үү гэлээ. Харин үүнд ажлын хэсгийн ахлагч хариулахдаа, тиймэрхүү арга хэмжээ, үйл явдлыг санхүүжүүлэх, ивээн тэтгэх явдлыг хязгаарлах зорилгоор л оруулсан заалт гэж байв. УИХ-ын дарга хэлэхдээ, энэ бол одоо орж ирсэн заалт биш, өмнө нь хураагдсан санал гэдгийг тодруулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэл хотын хувьд 28 хувийн санал аваагүй бол яах вэ, хот суурин газарт улс төрийн идэвхжил асар их болсон нөхцөлд Улаанбаатар зэрэг хотожсон газарт нэр дэвшигчийн санал хүрээгүй бол яах вэ, дахин сонгууль явуулах юм уу гэж асууж байв.
Үүнд Ж.Сүхбаатар гишүүн, нэг мандат дээр хамгийн олон санал авсан хүнээс хоёрыг нь өрсөлдүүлээд, тэдний хамгийн олон санал авсан нь ялах юм гэж хариулсан. Мөн энэхүү хоёрдугаар шатны санал хураалтыг хөгжилтэй олон газар хэрэглэдэг гэдгийг дурдаж байлаа.
Ийнхүү нэгдсэн чуулганд оролцсон гишүүд Сонгуулийн хуулийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, 39 саналыг хэлэлцэж, саналаа хураалгаж дууссан бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “батлая” гэсэн санал хураалтыг явуулахад 36 гишүүн буюу 85,7 хувь нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжсэн юм. Харин 6 гишүүн буюу 14,3 хувь нь татгалзсан.
Эцэст нь, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн тухай хууль бол шинэчилсэн, нэмэлт өөрчлөлт орсон ихээхэн том хууль байлаа гэдгийг тэмдэглэн хэлж, гурван жилийн хугацаанд зарим бэрхшээлийг ч давж чадсан, ер нь өмнөхөөс нэлээд их өөрчлөлт орсон хууль юм гэдгийг онцолж байв. Тэрээр энэ хуулийг гаргахад биечлэн оролцсон бүх хүнд талархал илэрхийлсэн.