Саудын Арабад нэгэн эмэгтэй Сорсери буюу хар домын хараал хийсэн гэсэн үндэслэлээр даваа гаригт цаазаар авахуулсан байна. Цагдаа нар эмэгтэйн гэрээс хараал хийхэд хэрэглэдэг шилтэй шингэн зүйл, хар шидийн ном олж илрүүлсэн байна. Хараал хийсэн хүн цаазаар авахуулах ялаар шийтгүүлж байсан нь Саудын Арабад анхны тохиолдол биш юм. 2008 онд Ливаны телевизийн хөтлөгч Саудын Арабад байхдаа хар шидийн үйл хийсэн хэргээр буруутгагдаж 2009 онд цаазын ял сонссон ч ял нь хөнгөрч бүх насаараа шоронд суух болсон юм. Энэ сард мөн лалын шашинт Австрали иргэн Ариун Хаж мөргөлд оролцож байхдаа Аллах бурханыг доромжилсон хэргээр буруутгагдаж, 500 удаа ташуурдуулж, 1 жил шоронд суух ялаар шийтгүүлсэн юм. Саудын Араб улс нь хаант засагтай, лалын шашинт хэт консерватив улс бөгөөд Бласфеми буюу лалын шашныг доромжилсон эсвэл шашны эсрэг үйл хийсэн хүмүүс голдуу цаазаар авахуулах ялаар шийтгүүлдэг байна. Дотоод хэргийн сайдын хэлж байгаагаар хараал хийсэн гэсэн үндэслэлээр буруутгагдсан эмэгтэйн хэрэг дээр мөрдлөг явуулаагүй. Ямар хэрэгт буруутгагдсан түүгээрээ шийтгүүлсэн юм байна.
Shuum.mn
Shuum.mn