logo
Энэтхэгт 140 гаруй хүн хуурамч архинд хордож амиа алдаад байна

Энэтхэгт 140 гаруй хүн хуурамч архинд хордож амиа алдаад байна

2011/12/17
Энэтхэгийн 12 тосгоны, 140 гаруй хүн хуурамч хортой архинд хордон амиа алдаж, олон хүний биеийн байдал муу байна. Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэнэ гэж эмч нар анхааруулж байна. Учир нь зарим хордогсдын бие маш муу байгаа аж. Эмнэлгүүд архинд хордогсдоор дүүрч ачаалал нь эрс нэмэгдсэн байна. Архинд хордогсдын ихэнх нь эмзэг бүлгийнх бөгөөд хуурамч архийг жинхэнээс нь 3 дахин хямд үнээр худалдан авч хэрэглэсэн байна. Цагдаа нар хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй 4 хүнийг баривчилж саатуулаад байна. Архинаас болж ах дүүсээ, гэр бүлээ алдсан нутгийн оршин суугчид уур бухимдлаа дарж ядан, хуурамч архинуудыг шатаасан байна. Оршин суугчид цагдаа нарт хахууль өгөн хуурамч архиа зарж борлуулж байсан байж болзошгүй байна. Хуурамч архи хөнгөн цагаан лаазанд савлагдсан байдаг бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 10 рупи буюу 20 центийн үнэтэй байдаг байна. Метанолтой архийг уусан даруйд элэг болон мэдрэлийн систем гэмтэж устдаг байна. Хууль тогтоогчид хуурамч архи үйлдвэрлэж зарж, борлуулсан хүмүүст цаазын ял оноох шинэ хууль гаргасан ч байдал дээрдэхгүй байна. Энэтхэгт архинд хордож амь насаа алдах тохиолдол байнга гардаг байна. 2010 онд Тамил Наду хотод 10 гаруй хүн, 2009 онд Уттар Прадешт 30 гаруй хүн, Гужарат хотод 107 хүн хуурамч архи ууж амиа алдаж байжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш