logo
Барууны сурвалжлагчид Сибирийн хорих лагераас сурвалжлага бэлтгэжээ

Барууны сурвалжлагчид Сибирийн хорих лагераас сурвалжлага бэлтгэжээ

2011/12/17
Олон улсын сурвалжлагчид Оросын Сибирийн гүнээр аялж, сурвалжлага бэлтгэсэн байна. Тэд Сибирийн гүнээс санаандгүй зүйл олж мэджээ. Тэнд Зөвлөлтийн үед байсан хөдөлмөр эрхэлдэг хорих лагерь одоог болтол үйл ажиллагаагаа явуулж байгааг олж мэджээ. Сибирьт Дипкун гэдэг жижиг хот байдаг. Цааш жоохон яваад Зөвлөлтийн үеийн орхигдсон балгас болсон Тутаул хот байдаг бөгөөд хотоос холгүй нууц бөглүү газар Умард Солонгосчуудын ял эдэлж, хүчээр хөдөлмөр эрхэлж байгаа хорих лагерь байдаг байна. Умард солонгосчууд Сибириэс их хэмжээний мод татаж авч ирэн бэлтгэж, боловсруулдаг байна. Умард Солонгос хоригдлуудыг Орос Солонгос хэлтэй хүмүүс харгалздаг байна. Гадны сурвалжлагчдыг дотогш нэвтрүүлээгүй боловч тэд багахан хэмжээний бичлэг хийж чаджээ. Хоригдлуудын амьдралын нөхцөл маш муу. Янз бүрийн хүчир хөдөлмөр хийдэг байна. Оросын баруун хэсгээс Сибириэр хөндлөн гулд явдаг Транс-Сибирийн төмөр замыг 1880-аад оноос эхэлж барьсан. Брацкийн хэсгийг 1930-аад оноос нэмж уртасгасан. Төмөр замын зүүн хэсгийн ихэнхийг 1944-1946 оны хооронд Герман, Японы олзны дайны гэмт хэрэгтнүүд болон Оросын улс төрийн хоригдлуудаар бариулсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1953 он буюу Сталин нас барах үед хорих лагерт хүнд хөдөлмөр эрхэлж байсан 150 мянга гаруй дайны гэмт хэрэгтэн шоронгийн хүнд нөхцлийг даалгүй амиа алдсан байна. Сталиныг нас барснаас хойш хорих лагерийг бараг ашиглахаа болиод байсан байжээ. Олон хүний амь амьдрал, цус нулимсаар баригдсан Амар-Байгалийн төмөр зам нь 4324 км урт үргэлжилдэг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш