logo
Хятадын цагдаа нар “Бетмэн”-ийг хараагүй тэмцэгчтэй уулзуулсангүй

Хятадын цагдаа нар “Бетмэн”-ийг хараагүй тэмцэгчтэй уулзуулсангүй

2011/12/17
Холливүүдын алдарт жүжигчин, Оскарын шагналт “Бетмэн” киногоороо алдартай Крисчен Бэйл гэрийн хорионд байгаа Хятадын хуульч, тэрсүү үзэлт, ардчиллын төлөө тэмцэгч идэвхтэн хараагүй Чен Гуанчентай гэрт нь очиж уулзах гэж оролдсон байна. Гэсэн ч Хятадын цагдаа нар түүнийг дотогш нэвтрүүлсэнгүй. Харин CNN  агентлагийнхантай явж байсан түүний биед халдаж, дүрс бичлэгийн камерыг нь эвдэх гэж оролдсон байна. Тэднийг явахад цагдаа нар машинаар дагажээ. Жүжигчин  Крисчен Бэйл хараагүй тэмцэгчтэй уулзах гэж Бээжингээс 8 цаг машинаар явж, зорьж очсон боловч түүнтэй уулзаж чадсангүй, цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарчээ. Крисчен Хятадын хууль дүрэм зөрчөөгүй, зүгээр ардчиллын төлөө тэмцэгч Чен Гуанченыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэж очсноо учирласан байна. Харин цагдаа нар түүнийг энэ бол кино биш! Та киногоо хийж дууссан бол одоо явж болно гэж товчхон хэлсэн байна. Учир нь алдарт жүжигчин “The Flowers of War“ буюу ”Дайны цэцэгс” кинонд тоглоод байсан юм. Уг кино бидний сайн мэдэхээр Нанжины яргалал хүчирхийлэл буюу 1930-аад оны Японы эзлэн түрэмгийллийн үеийн хүчирхиййлийг харуулсан кино юм. Кинон дээр Оскарын шагналт жүжигчин Крисчен Бэйл Америк санваартны дүрд тоглодог бөгөөд Япончуудад хүчээр биеэ үнэлж байсан охид эмэгтэйчүүдэд тусалж сүмдээ орогнуулж байгаагаар гардаг байна. Уг кино Алтан бөмбөрцөг шагнал гардуулах наадмын Гадаад хэл дээрх шилдэг кино номинацид нэр дэвшээд байгаа юм. Бэйл Хятадын кино бүтээгчидтэй хамтарч кинонд тоглож, Дундад улсад нэр хүнд нь нэлээд өсөөд байсан. Түүнийгээ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хараагүй тэмцэгчтэй уулзах гэсэн боловч бүтсэнгүй. Чен Гуанчен улсаас хүчээр хийж байгаа абортыг эсэргүүцэж, хөдөө орон нутгийн тариачдын амжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг эрх баригчдаасаа шаардан хөдөлгөөн өрнүүлж байгаад 2006 онд бусдын эд хөрөнгөнд халдсан, захиргааны хууль дүрэм зөрчсөн хэргээр саатуулагдаж 4 жил хоригдохоор болсон юм. Эрх баригчид  Чен Гуанчентэй хэнийг ч уулзуулахгүй байгаа. Крисчен Бэйл түүнийг эргэж, биеийн байдал ямар байгааг мэдэх гэж оролдсон нь энэ юм байна. Цагдаа нар Крисчен Бэйл болон CNN агентлагийн багийг 30 гаруй минут дагасан байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш