logo
Playboy-н

Playboy-н "од" Мария Кожевникова Оросын парламентын гишүүн боллоо

2011/12/17
Оросын Плэйбой сэтгүүлийн нүүрэнд зураг нь тавигдаж байсан Мария Кожевникова Владимир Путины Нэгдсэн Орос намыг төлөөлөн парламентад ажиллах гэж байна. Жүжигчин, загвар өмсөгч байсан 27 настай Мария ерөнхий сайдын удирддаг намын "Залуу Гвард" хэмээх залуучуудын хөдөлгөөнд нэгдсэнийхээ дараа хурдан хугацаанд албан тушаал ахижээ. 12-р сарын дөрөвний парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал болсны дараа тэрээр Путиныг хамгаалсан байна.
Кожевникова хэлэхдээ "Би Путиныг хэд хэдэн удаа ойроос харж байсан, энэ хүн маш хүч нөлөөтэй гэж хэлэхийг хүсч байна, Путинд ойрсоныхоо   дараа хүмүүс хэрхэн өөрчлөгдсөнийг би харсан, тэд айсандаа ингэдэггүй, харин тайван, өөртөө бүрэн итгэлтэй байдлыг мэдэрдэг, үүнээс л болоод барууныхан түүнээс эмээдэг, энэ бол ойлгомжтой зүйл" гэсэн байна.
Мөн тэрээр гадны улс эсэргүүцлийн жагсаал хийж буй хүмүүсийг санхүүжүүлж байна гэсэн Путины мэдэгдэлтэй ижил утгатай үг хэлжээ.
Кожевникова хэлэхдээ "Хүчтэй Оросыг хянаж болохгүй, олныг хамарсан жагсаал цуглаан хэзээ ч хүмүүсийн асуудлыг шийдэж байгаагүй, хэзээ ч тэдний эрмэлзэл тэмүүлэлд хариу өгч байгаагүй, хүмүүс хэзээд эрх мэдлийн төлөөх тэмцлийн зэвсэг болж байсан" гэсэн байна.
2009 онд Плэйбой сэтгүүлд зориулан зургаа авауулж байсан Кожевникова хоккейн од тамирчны охин гэж Daily Mail мэдээлжээ. Сибирийн Томскийг төлөөлөн парламентад суухаар болсныхоо дараа тэрээр энэ бол миний амьдралд үнэхээр чухал үйл явдал гэж хэлсэн байна.
Пүрэв гаригт Путин дэглэмийг нь эсэргүүцсэн олон арван мянган иргэдийн жагсаалыг илэрхий үл тоож байгаагаа илэрхийлж, өөрийг нь шүүмжилдэг хүмүүсийг баруунаас санжүүжилт авсан ажилтнууд хэмээн мэдэгдсэн юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш