logo
Багш нар ажил хаяхаа зогсоохоор болов

Багш нар ажил хаяхаа зогсоохоор болов

2011/12/19
Багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад хэд хонож буй.  Тиймээс Засгийн газраас багш нарын цалин нэмэх асуудалд анхаарал хандуулж, гурван талт хэлэлцээрийг хийж, Ажлын хэсэг байгуулсан. Харин өчигдөр буюу амралтын өдрөөр Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг гурван талт хэлэлцээрийн хүрээнд уулзаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж зөвшилцөлд хүрч чадав.
Нэгдүгээрт, багш нарын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгаж өгөх тухай УИХ-ын тогтоол гартал багш нар ажлаа хийхээр болсон.
Хоёрдугаарт, багш нарын ажил хаясан хугацааны цалинг хасахгүй байх,
гуравдугаарт гуравдугаар сарын 1, зургаадугаар сарын 1-нээс хоёр удаа шатлалтайгаар цалин нэмэх хугацааг наашлуулж, хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нээс нэмэхээр тохирчээ.
Тиймээс багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаялтаа зогсооно.

С.Ууган
Эх сурвалж: "Монголын үнэн"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш