Говьсүмбэр аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдааныг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Хуралдаанаар гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 төрлийн арга хэмжээний зөвлөмжийн төслийг танилцуулсан юм.
Мөн арга хэмжээ тус бүрийг хэлэлцэн баталж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.