logo
Гүний уснаас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

Гүний уснаас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

2022/02/14

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчидтай хамтран  “Хүйтний улиралд гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг  зохион байгууллаа.

Хамтарсан дадлага сургуульд 19 алба хаагч хамрагдаж, усны гүнд тандалт хийх, аврагч нар 7,5 метрийн гүний шумбалт хийж, нуурын гүнд живсэн автомашинд холболт хийх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн гурван үе шаттайгаар явагдсан юм.

Дадлага сургуулийн үеэр нуурын эрэг орчимд салхины хурд 9-11м/сек, агаарын температур -24-27 градус хүйтэн байсан бөгөөд хөдөлгөөнт удирдлагын байрыг ашиглан Шуурхай штаб болон бүсийн төвтэй холбогдож цагийн байдлыг тухай бүр илтгэж, сансрын долгион ашиглан Монгол орны хаанаас ч мэдээ, мэдээлэл солилцох боломжтойгоороо онцлог байлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш