logo
УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна

УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна

2022/03/11

Улсын хэмжээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 162,965 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,579 тн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тн буюу 38 хоног, ДТ 95,447 тн буюу 35 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84,110 тн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 312.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон. Үүнд А-80 автобензин 6.3 мян.тн, АИ-92 автобензин 117.0 мян.тн, АИ-95/98 автобензин 3.7 мян.тн, ДТ 155.7 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 25.2 мян.тн-ыг эзэлжээ.

Гуравдугаар сард нийт 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан. Үүнээс 54 мян.тн-ыг импортлон авсан бол 5.7 мян.тн замдаа ачигдан ирж байгаа юм гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш