Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. Албан байгууллагууд гацуураа чимж, гэрлэн чимэглэлээ асаачихаж. Бүтэн жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэдэг шинэ жилийн үдэш хүн бүр гайхалтай сайхан харагдахыг хичээдэг. Бүсгүйчүүд маань дор бүрнээ юу өмсөхөө төлөвлөж, гоёх даашинзныхаа талаар яриад эхэлж.
Энэ жил энгийн бөгөөд чамин тансаг,шинэ жилийн уур амьсгал оруулсан жижигхэн чимэглэл, хээтэй даашинз, нуруу задгай, мөр ил гарсан, хормой богинохон дэрвэгэр, тод өнгийн даашинз голлох нь.
Ер нь шинэ жилийн үдэшлэгт өмсөх даашинз даруухан байх тусам хүнийг илүү тод, тансаг харагдуулдаг гэдгийг дизайнерууд хэлж байна. Нийслэл дэх томоохон худалдааны төв, дэлгүүрүүд дэх даашинзны үнэ харилцан адилгүй юм. Үнийн хувьд 50.000-350.000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.
Захиалж хийлгэвэл хамгийн хямд
Хувцас захиалгын газрууд таны даашинзны урт богино загварын өөрчлөлтөөс шалтгаалан оёдлын газрууд 15-150 мянган төгрөг, гар ажиллагаа, чимэглэл ихтэй бол 60-100 мянган төгрөгийн ажлын хөлстэй байлаа.
Захиалж, материалаа өгч хийлгэвэл 30-60 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэв оёулах боломжгүй гэвэл даашинзны түрээсийн газруудыг зориорой. Үнийн хувьд гоёлын даашинзыг хоногийн 15.000-25.000 төгрөгөөр түрээсэлдэг гэнэ. Үүнтэй зэрэгцэн гоёлын чимэглэлүүд ч бүсгүйчүүдийн яах аргагүй "нүд унагах" зүйлийн нэг байдаг.
Монголын загвар зохион бүтээгчид элдвийн гялтганасан ээмэг зүүлт зүүснээс даашинзны өнгөтэйгөө хослуулан сарнай эсвэл cap, одон хэлбэртэй ээмэг сонгохыг сануулж байна.
/Зууны мэдээ/