2004 онд төрсөн Румын гаралтай 7 настай Жулиано Строй (Giuliano Stroe) Италийн Флоренст амьдарч байгаад эргэн Румындаа иржээ. 7 настай бяцхан хүү нь өнөө цагийн хамгийн залуу гимнастикч юм байна. Жулиано 2 настайгаасаа эхлэн төмөр өргөж, гимнастикаар хичээллэж эхэлжээ. Тэрээр 2009 онд 5 настай байхдаа хамгийн хурдан хугацаанд 10 метр зайд гар дээрээ явж, Дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр энэхvv vзvvлбэрээ Италийн нэгэн телевизийн шоуны vзэгчдийн өмнө толилуулсныхаа дараа интернэтээр тархсан дуулианы эзэн болжээ. Энэ бол тvvний анхны рекорд биш юм байна. Жулиано мөн 2010 онд хөлөө агаарт өргөж байгаад гар дээрээ 20 удаа суниаж рекорд эвдсэн байна. Тэрээр 4 настай байхдаа 30 удаа агаар дээр суниаж байж.
Жулианогийн хэлснээр алдар нэр тvvний толгойг эргvvлээгvй бөгөөд бусад жаахан хvvхдvvдийн адилаар хvvхэлдэйн кино үзэх, зураг зурах дуртай хэвээр гэнэ.
Shuum.mn
Жулианогийн хэлснээр алдар нэр тvvний толгойг эргvvлээгvй бөгөөд бусад жаахан хvvхдvvдийн адилаар хvvхэлдэйн кино үзэх, зураг зурах дуртай хэвээр гэнэ.
Shuum.mn