logo
“Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолт

“Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолт

2022/04/04

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолтонд Анатолийн бүс нутгийн Турк маягийн “Морин хуур” гэж нэрлэж болохоор Саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, Монголын ард түмэн, ахан дүүстээ толилуулахаар Монгол оронд ирээд байна.

Тус уран бүтээлчид нь Турк ардын хөгжмийг монголын ард түмэнд таниулах зорилгоор Турк Улсын бүс нутгуудад түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн аялгуу гаргадаг уламжлалт хөгжмийн зэмсгээр гайхалтай аялгуунуудыг тоглох юм.

Тоглолт 2022 оны 04 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд 19.00 цагаас Улаанбаатар театрын тайзнаа болох бөгөөд Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн Хангарди найралтай хамтран тоглоно.

Уран бүтээлчид:

Турк ардын саз хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, академич- Салих Гүндогду

Турк ардын саз хөгжимчин, академич – Эрэн Жан Йылдыз

Турк ардын саз хөгжимчин – Мүжахит Кол

Турк ардын үлээвэр хөгжимчин – Бура Кутбай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш