Өнгөрөгч баасан гарагт Засгийн газрынхны эсрэг бослого эхэлснээс хойш одоогоор арван хүний амь эрсдэж, зуу гаруй хүн шархаджээ. Жагсагчид дарангуйлагч Хосни Мубаракийн дэглэм унаснаас хойш анх удаа зохион байгуулсан бүх нийтийн санал хураалтыг будлиантай явуулсан хэмээн бухимдаж байгаа юм. Улс төрийн шилжилтийн хэцүү үед дэмжлэг үзүүлэхийн оронд хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн жагсагчид ихээр бухимдан, жигшил зэвүүцэл нь дээд цэгтээ хүрэн, хүч нь улам л нэмэгдсээр байгаа тухай БиБиСи мэдээлсэн юм. Тагрирын талбайд зуу зуун босогчид гадаа хүйтэн байсан ч үл хайхран жагсаал цуглаан зохион байгуулсан юм.
Сонгуулийн сүүлийн шат болоход Лалын ахан дүүсийн эвсэл гарч ирсэн ч гэсэн ард иргэд шууд эсэргүүцсэн байна. Бусад намыг дэмжигчид болоод худал сонгууль болсон гэж үзэж байгаа хүмүүс байшин барилгыг галдан шатааж, нурааж үймээн самуун дэгээсээр байгаа аж. Албаныхны мэдээллээр төрийн эрхэнд дөнгөж гарсан Лалын ахан дүүс намынхан босогчдыг тайвшруулан, тайван замаар шийдэхээр чармайж байгаа гэнэ.
Б.Золзаяа mminfo