Америкийн Кока-Кола компани 86 жилд анх удаагаа хийжүүлсэн ундааныхаа нууц жорыг хадгалах газрыг өөрчлөв гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Компанийн удирдлагын мэдээлснээр, Кока-Колагийн гар бичмэл жор бүхий сейфийг 1925 онд хадгалахаар хийсэн банкны хайрцагнаас Жоржиа муж улсын Атланта хотын «World of Coca-Cola» музей рүү шилжүүлсэн байна.
«Энэ нь Кока-Колагийн түүхэн дэх онцгой өдөр бөгөөд энэ ундаа бий болсны 125 жилийн ойн баярын оргил боллоо» гэж компанийн удирдагч Мухтар Кент мэдэгдэв.
Кока-Колагийн жорыг 1886 онд Атлантагийн эм зүйч Жон Пембертон бүтээжээ. Ундаа хийх томьёог чанд нууцалдаг, жорыг ердөө хэдхэн хүн цээжээр мэддэг бөгөөд өнөөг хүртэл тухайн жорыг зөвхөн амаар дамжуулан хэлсээр ирсэн байна.
1919 онд компанийн захирал байсан Эрнест Вудраф Нью-Йоркийн банкнаас зээл авч, гараар бичсэн томьёог баталгаа болгож, санхүүгийн байгууллагад байршуулжээ. Зээлийн хүүг 1925 онд л төлсөн бөгөөд тэр цагаас хойш Атлантагийн «SunTrust» банканд томьёо хадгалагдсаар ирсэн байна.
Компанийн мэдээлснээр, дэлхийн 200 гаруй орны оршин суугчид Кока-Колагийн 1,7 тэрбум ширхэг ундааг өдөр бүр худалдан авч байна.
З.Амгалан
МОНЦАМЭ