logo
2011 онд шоу ертөнцөд болсон дуулиант хэрэг явдлууд...

2011 онд шоу ертөнцөд болсон дуулиант хэрэг явдлууд...

2011/12/22
2011 онд шоу бизнесийн салбар дуулиант хэрэг явдлуудаар дүүрэн байлаа.  Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан мэдээллээс хүргэе. Арнолд Шварцнеггер 13 жилийн өмнө гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэйтэй явалдаж түүнийг хүүхэдтэй болгосноо хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа түүний эхнэр Мариа Шрайвер гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм.
Хакер эр олон оддын хувийн мэдээлэл рүү нэвтэрч, нилээд шуугиан тарьсан. Кристофер Чиниг жүжигчин Скарлет Йохансон болон бусад хүмүүсийн мэйл рүү нэвтэрсэн, бусдын хувийн мэдээллийг хулгайлсан хэргээр буруутгасан юм.
Данийн кино найруулагч Лар вон Триер өөрийн "Меланколиа" киноныхоо хэвлэлийн хурлын үеэр Гитлерийг "ойлгодог" хэмээн хошигносныхоо төлөө Канны кино наадмаас хөөгдсөн юм. Кино найруулагчийг дайны гэмт хэргийг зөвтгөсөн гэж буруутгасан ч хожим нь Францын прокурорууд түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хиллари Сванк ч мөн хийсэн үйлдлийнхээ төлөө шүүмжлэлд өртсөн. Жүжигчин хүний эрхийг зөрчсөн гэж буруутгагддаг Чечений удирдагч Рамзан Кадировын 35 насны төрсөн өдөрт оролцсоныхоо дараа ширүүхэн шүүмжлүүлсэн билээ.
Кристиан Диорын ахлах загвар зохион бүтээгч Жон Галиано ажлаасаа халагдсан. Тэрээр Парисын нэгэн бааранд бусдыг арьс өнгө, үндэс гарлаар нь ялгаварласан  үг хэлжээ. Интернэтэд тавьсан бичлэгт тэрээр согтуу үедээ нэгэн эмэгтэйд би Гитлерт хайртай, чиний эцэг эх Нацистын хорих лагерт үхсэн байх гэж хэлжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш