logo
Англи хөгшин 25 жилийн турш гэдсэндээ бичгийн хэрэгсэлтэй явжээ

Англи хөгшин 25 жилийн турш гэдсэндээ бичгийн хэрэгсэлтэй явжээ

2011/12/23
Тэтгэвэртээ гарсан Англи хөгшний гэдэснээс 25 жилийн дараа гаргаж авсан фломастераар бичиж болж байсан нь эмч нарыг алмайруулж орхижээ. 76 настай хөгшин 1986 оны эхээр бүйлсэн булчирхайгаа шалгаж үзэхээр оролдож байгаад уг бичгийн хэрэгслийг санамсаргүйгээр залгисан байна. Тэрээр хэлээ гаргах үед фломастер хоолой руу нь оржээ.
Улмаар тэрээр эмнэлэг рүү яаралтай явсан байна. Харамсалтай нь тухайн үед рентгэн зураг авч шалгаж үзтэл юу ч илрээгүй аж. Тиймээс түүний нөхөр болон эмч нар фломастер залгисан гэдэгт нь итгээгүй гэнэ. Улмаар тэрээр эмнэлгээс явж, бичгийн хэрэгсэл залгисан талаараа мартаж орхижээ.
Харин 25 жил өнгөрсний дараа тэрээр гэдэс нь өвдөн гүйлгэж, турсан байна.  Тиймээс Екситер хотын Royal Devon and Exeter Hospital эмнэлгийн дотрын эмчид үзүүлжээ.
Эмч нар настай эмэгтэйг яаралтай үзэж, бүдүүн гэдэснийх нь томоохон хэсэг үрэвссэнийг илрүүлжээ. Тиймээс тэд хагалгаа хийж, пластик материалаар хийсэн фломастерыг амжилттай авсан байна. Гэхдээ энэ нь  эвдрээгүй, гарж байсан нь эмч нарыг гайхшруулжээ.  Түүнчлэн тэтгэврийн хөгшний гэдэс дотор үүнээс болж гэмтээгүй байсан аж. Эмч нар хошигнон уг фломастераар "Сайн байна уу" гэж бичсэн байна. Мөн дараа нь тэд хөгшний гэдэс өвдөж, гүйлгэсэн нь өвчнөөс болсныг илрүүлжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш