logo
Эгч дүүст 1,6 жилийн хорих ял оноов

Эгч дүүст 1,6 жилийн хорих ял оноов

2011/12/23
Охидыг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хууран мэхэлж, БНХАУ-ын Эрээн хотод биеийг нь үнэлүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан эгч дүүс болох Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцлээ.
Шүүх бүрэлдэхүүн яллагдагчдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулж, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутган, Ш.Батцэцэгт хоёр жилийн хорих ял, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарт тус тус 1.6 жилийн хорих ял оноов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш