logo
Шөнийн хог тээвэрлэлт хийхийг үүрэг болгов

Шөнийн хог тээвэрлэлт хийхийг үүрэг болгов

2022/05/13

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр хэлтсийн дарга нартай шуурхай хурал хийлээ. Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээллийг сонсож, дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Үүнд, дүүргийн хөрөнгө оруулалтаар өмнөх жилүүдэд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтад хяналт тавьж, сэргээн засварлах ажлыг яаралтай зохион байгуулах, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах чиглэлээр өдөр, шөнийн хог тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай хогоо хаяж буй аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хууль, журмыг танилцуулан холбогдох арга хэмжээг авах, улирлын чанартай ил задгай худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, мэдээлэл өгч зөвлөн туслан хамтран ажиллах, дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг сайтар хангахыг холбогдох хэлтэс, нэгжүүдэд үүрэг болголоо гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш