Нийслэлийн Замын хөгжлийн газар авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд энэ онд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ. Тус ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 1 хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Тухайн авто замуудад ээлжит болон их засварын ажил хийлгүй 10-17 жил болжээ. Тухайлбал, Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл авто замыг 2004 онд шинэчилснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Эдгээр зам бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Зам шинэчлэх байршлуудыг танилцуулж байна.
- Ногоон нуурын гудамжны авто зам /СБД/
2. Намъянжугийн гудамжны авто зам /БЗД/
3. Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто зам /БГД, ЧД/
4. Их сургуулийн гудамжны авто зам /СБД/
5. Ж.Самбуугийн гудамжны авто зам /ЧД/
6. Баруун Сэлбийн гудамжны авто зам /ЧД/
7. Н.Содномын гудамжны авто зам /СБД/
8. 31 дүгээр хорооны авто зам /СХД/
9. Усны гудамжны авто зам /СБД/
10. Амарсанаагийн гудамж /БГД/
11. Партизаны гудамжны авто зам /СБД/
12. С.Чоймболын гудамжны авто зам /ЧД/
13. Ж.Батмөнхийн гудамжны авто зам /СБД/
14. Хилчний гудамжны авто зам /БЗД/