logo
Ц.Анандбазарыг Дорноговь руу нистэл нь шанаадсан... УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын өнцгүүд

Ц.Анандбазарыг Дорноговь руу нистэл нь шанаадсан... УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын өнцгүүд

2011/12/23
Өнцөг №1: Нэртэй хүний “цөстэй” хүү... Орос “школь”-ын “ориг” бүтээгдэхүүн.
Өнцөг №2: Туркид дээд боловсрол эзэмшсэн нэгэн... Дээд боловсролтой ч коллежид дахин сурсан “цор ганц” байж мэдэх улс төрч.
Өнцөг №3: Зах зээл судлалын хүрээлэнд номын дуу нэмж сонссон... Гадаад худалдааны менежер мэргэжилтэй.
Өнцөг №4: Орос, Турк хэлээр ярина, хэрэлдэнэ... Хэлтэй бол хөлтэй. 
Өнцөг №5: Нохой жилтэй арслангийн ордныхон хоосон явдаггүй гэж ам гардаг... Яс юман дээр сайн эцгийн буян байх л даа.
Өнцөг №6: Клубын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн... Даргын хүүхэд даргаар л ажиллах нигууртай.
Өнцөг №7: Дүүргийн даргаар суга дэвшсэн... Газрын наймааг “аатай” хийсэн гэдэг юм билээ. 
Өнцөг №8: Хотын ерөнхий менежер болж үзсэн... Бужигнуулсаан, бужигнуулсан.
Өнцөг №9: Хот даяараа цахилгаангүй суусан тэр үед жинхэнэ нийслэлийн хүн гэдгээ харуулсан... Түүхэн гавьяа.
Өнцөг №10: Архинд хордогсдын дуулианаар хот доргиж эхлэхэд дориун шийдвэрлэсэн гэж үнэлэгддэг... Залуу хүнд энэ дайны бяр байх ёстой.
Өнцөг №11: “Хотыг хотын хүн л удирдах ёстой” гэж том дуугардаг... “Алимаа” хочит хөдөөний эрхэм төв талбайгаа “зарчихсан” гэдэг нь нотолгоо байх.
Өнцөг №12: Улс төрд хөл тавихад инээмсэглэн угтсан хүнгүй гэх юм... Гэсэн ч тэр сөрж чадсан.
Өнцөг №13: Булганыхан түүнд итгэл хүлээлгэж, төр түшүүлсэн... Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон зүүв.
Өнцөг №14: Анх УИХ-д нэр дэвших эрхээ нударганыхаа хүчээр олж авсан...  Ц.Анандбазарыг Дорноговь руу нистэл нь шанаадаагүй юу.
Өнцөг №15: Үр дүнд нь “нударгачин” гэдгээ нэг мөр нотолчихсон... Булганыханд уг нь “Сод Монгол”-ын мөнгө хэрэгтэй байсан даа.
Өнцөг №16:  Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч сонгуульт ажилтай... Түшээ явахад сэтэр чимэгтэй.
Өнцөг №17: УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга... Бас нэг мяндаг илүүдэх юу байхав.
Өнцөг №18: Булган аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг... Түшээ хүний зангараг байх.
Өнцөг №19: Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч... “Нударгачин” хүнд яг тохирсон албан тушаал.
Өнцөг №20: Оюутолгойн дэд захиралд тоосоо гөвүүлж, цолондоо сэв суулгасан... Дандаа ялдаг боксчин хаана байлаа даа.
Өнцөг №21: Боломжоороо буян үйлдэхийг хичээдэг... Булганы багш нарт цалингаа хандивласан ш дээ.
Өнцөг №22: Нэг багшид нэг сард дундажаар 520 төгрөг  ноогдоно... Бурхан ч ийм өгөөмөр ханддаг бил үү..?
Өнцөг №23: Д.Оюунхоролд "Чи мал мэддэг гэж юу байдаг юм" гэж загнуулсан тал бий... Мэддэг учраас мал, Монгол мал хөтөлбөр мэндэлсэн.
Өнцөг №24: "Булган хөгжил Энэбиш " сантай... Харин энэ нь овоо явдаг гэсэн шүү.
Өнцөг №25: Хувьчлалаар авсан байрныхаа түрээсийн орлогоор амь зуудаг гэсэн... Яг Ц.Нямдорж сайд шиг.
Өнцөг №26: Сэтгүүлчдийг улстөрчдийн мөнгөөр амьдардаг гэж загнасан удаатай... Цалингаас бусад орлого нь хүрэлцэхгүй болохоор бухимдсан байх нь.
Өнцөг №27: Олгойгоо авахуулах гэж төсвөөс хоёр сая төгрөг гар¬гуулсан гэгддэг... Монгол хүний хамгийн өндөр үнэ хүрсэн олгой.
Өнцөг №28: Гэрийнх нь тааз галд өртөж, төрөөр төлүүлсэн... Чадаж байгаа хүнийг яах юм.
Өнцөг №29: Өөрийгөө байнга хэлмэгддэг гэж гоморхдог... Тэгээд л Ц.Шинэбаярыг өмөөрөөд байгаагүй юу.
Өнцөг №30: Урлагт ухаангүй дуртай... Засаг ноён байхдаа УДЭТ-т ложа жилээр худалдаж аваад хүмүүс урьдаг байсан гэдэг.
Өнцөг №31: Өөрөө бол огт авьяасгүй нэгэн... Спортод дүйтэй, нударганд бүр гарамгай.
Өнцөг №32: “River sounds” клубийн байнгын үйлчлүүлэгч... Бас байнга сайн дураараа амьд шоу үзүүлэгч нь.
Өнцөг №33: Амьд хөгжимд нугасгүй дуртай гэдэг... Гэсэн ч өнөөх клуб руу ёстой зүглэхгүй гэдэг болсон.
Өнцөг №34: Ангийн хорхойтой, загас барих хоббитой... Анчин хүн байгаа онох байтугай амьдралд авъя гэснээ авчих ч том кайф гэж хэлдэг.
Өнцөг №35: Хутга, буу цуглуулдаг... Учиргүй хайр татсан нэг хутгатай гэнэлээ.
Өнцөг №36: Ааваасаа үлдсэн хоёр буугаа хамгийн эрхэмд тооцдог... Анд авч явахаас хайрлаад, үлдээчихдэг гэсэн.
Өнцөг №37: Тансаг эдлэлийн хоббиг хийрхэл гэж боддог... 10 мянган ам.доллараар  буу худалдаж авахдаа хэзээ ч харамсахгүй.
Өнцөг №38: Машин бол бас нэг "өвчин" нь... Засаг ноён байхдаа Range Rover хараад газраар солих гэж намба алдсан удаатай.
Өнцөг №39: Өмсөх хувцсаа өөрөө сонгоод авчихдаг... Сонголт муутай, хөгшин стильтэй гэж эхнэртээ зэмлүүлдэг.
Өнцөг №40: Эцгийнхээ нэрийг худалдаж идлээ гэх тодотгол байнга дагадаг... “Хэд ч худалдаж идсэн миний хэрэг” гэж хэдэрлэдэг.
Өнцөг №41: Аавынхаа замаар алхахдаа нэр төр, үйл хэргийг нь унагаж байсан удаагүй гэдэг... Үүнийг цаг хугацаа шүүнэ.
Өнцөг №42: Нутгийн сайд ахаасаа тойргоо харамлаад сүйд байгаа... “Ё.Отгонбаяр Булганд биш Улаанбаатарт нэр дэвшсэн нь дээр” гэдэг үг гэрчилнэ.
Өнцөг №43: Өөрийгөө «ясны» МАХН-ын гишүүн гэдгээ онцолдог... Н.Энхбаярт хандсан үг.
Өнцөг №44: Аавыгаа харваж, өөд болох нөхцөлд хүргэсэн хүнээс хариугаа авна гэдгээ хэлсэн... Үнэн бол “ноён” өнгөрчээ.
Өнцөг №45: Зодооны хэргээ журмын нөхрийн агсам тавилт гэж андуурдаг... Нотлох баримтгүй хэргийг хэрэгсэхгүй болгодог хуультай.
Өнцөг №46: Өөрийг нь адалсан хүмүүсийг омголон зангаараа дардаг... Залуу хүнд алдах эрх бий.
Өнцөг №47: Дургүй хүрэхээрээ дүрсхийдгээ болиод байгаа... Э.Мөнх-Очир гишүүн 41 нас хүрчээ.
Өнцөг №48: Ангийн анд Дамба-Очирыг тэнэмэлээр нь дуудсан... Эрдэнэтийг Булганы угшилтай болохоор санан сарвайдаг байх.
Өнцөг №49: Засаг төр солигдвол сайд хийж үзэх сонирхолтой... Амжихгүй л байх аа даа. 
Өнцөг №50: Өмнөговийнхонд атаархсан сэтгэлээ нууж чадахаа больсон... Эрдэнэт үйлдвэрээс сохор зоос ч Булганд наалдаагүй юм чинь.
Өнцөг №51: Намынхаа генсек болохыг мөрөөддөг гэдэг... У.Хүрэлсүхтэй нанчилдаагүй юу.
Өнцөг №52: Нам дотроо болохгүй зүйл ярьдаг хүн... Залуу хүний цус нь хурдан гүйдэг гэдэг дээ.
Өнцөг №53: Эмэгтэйчүүдэд квот тогтоочихвол эргээд эрчүүдээ хэлмэгдүүлнэ гэж боддог... Хүүхнүүдтэй нударга зөрүүлэлтэй биш дээ, нээрээ.
Өнцөг №54: Ямар ч байсан улс төрийн тогоонд чанагдаж яваа залуу “улс төрч”-дийн нэг... Кадр болох эсэх нь түүний “авир”-аас шалтгаална.
Өнцөг №55: Төр түшүүлсэн түмэн дүнгээ тавихын цагт... Улс төрийн “виза”-нийх нь тамганы өнгө “тодорно”.
Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш