logo
Египетийн цагдаа нар эмэгтэй жагсагчдын эсрэг хүч хэрэглэжээ

Египетийн цагдаа нар эмэгтэй жагсагчдын эсрэг хүч хэрэглэжээ

2011/12/24
Египетэд цэргийн эрх мэдлийг иргэдэд шилжүүлэхийг шаардсан эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна. Хувьсгалаа цэргийн зөвлөлийнхөнд луйвардуулахаас сэргийлсэн хөдөлгөөн үргэлжилсээр байна. Египетийн аюулгүйн хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэж байгаа дүр зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээлж дараалан цацагдсаар байна. Аюулгүйн хүчнийхэнд нэвширтлээ зодуулсан нэгэн жагсагч эмэгтэй амьд гарч чадсан байна. Тэрээр толгойдоо олон удаа өшиглүүлж бороохойдуулжээ. Гурван өдрийн өмнөх бичлэгээс харахад аюулгүйн хүчнийхэн улаан хувцас өмссөн эмэгтэй жагсагчдыг өршөөлгүй зодож, занчиж байна. Түүний нүүр хацар нь зүсэгдэж, бяцарсан байна. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө амиа алдах шахсан эмэгтэй бурханаас аврал хүсэн эмнэлэгт хэвтэж байна. Хэд хоногийн өмнө мөн ухаан алдсан эмэгтэйг цагдаа нар дэвсэж, өшиглөж байгаа  нүд хальтрам бичлэг цацагдаж байсан. Цэргийн зөвлөл хэдийгээр амиа алдсан, гэмтэж бэртсэн жагсагчдаас уучлалт гуйж байгаа боловч байдал улам дордож, хүчирхийлэл газар авсаар байна. Ялангуяа жагсагч эмэгтэйчүүд аюулгүйн хүчнийхний харгислалд өртөж байгаа болохоор эмэгтэй жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж тэмцсээр байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш