Эклипс буюу “Нар хиртэлт” гэдэг нэртэй муур 200 миль буюу бараг 320 км машины хамар дотор өөрөөр хэлбэл копутан дотор машины ид ажиллаж байгаа халуун моторны хажууд явжээ. 41 настай Вейн Пол Охайо мужийн Клийвланд хот руу ажлаар явж байжээ. Гэтэл машиных нь хамраас түлэнхий үнэртээд байхаар нь Медина хотын ойролцоох хурдны замын гарцаар гарч зогсон машинаа шалгатал амьд муур гараад иржээ. Вейн Пол цагдаа болон амьтан хамгаалах ажилтнуудыг дуудаж, муурны амийг аварсан байна. Муур багахан буруу хөдлөхөд л ажиллаж байгаа моторны эргэлт эсвэл жанамны ремен зэрэгт орооцолдон махан таташ болох байжээ. Харин муур хэрхэн яаж машины моторт орсон. 320 км үхэлгүй, түлэгдэлгүй явж ирсэн нь оньсого хэвээр үлдсэн байна. Малын эмч нарын ярьж байгагаар муурны арьс багахан хэсэгт түлэгдэж, хуурсныг эс тооцвол ноцтой гэмтэл аваагүй байна. Эмч нар яаралтай арга хэмжээ авч муурыг эмчилжээ. 4 цаг гаруй хугацаанд 1 минутанд 2000-3000 удаа хурдтай эргэж байгаа халуун моторны хажууд явсан бяцхан муур яаж амьд гарсан нь тодорхойгүй байгаа юм байна. Ямартай ч бяцхан муур ус уух хувьтай байжээ.
Shuum.mn
Shuum.mn