logo
Гудамжинд бэлгийн ажил хийсэн цагдаад хариуцлага тооцохоор боллоо

Гудамжинд бэлгийн ажил хийсэн цагдаад хариуцлага тооцохоор боллоо

2011/12/24
Өнгөрсөн 8 дугаар сард гэгээн цагаан өдөр Нью-Мексико мужийн Santa Fe Canyon нэртэй фермийн аж ахуйн ойролцоо машиныхаа хамар дээр хурьцал үйлдэж байгаа цагдаагийн албан хаагчийн фото зураг олонд ил болж багагүй шуугиан тариад байна.  Саната Фе тойргийн цагдаагийн газар Нью-Мексико мужийн цагдаагийн албан хаагчийг удаан хайсны эцэст хэн болохыг нь тогтоосон байна. Берт Лопез гэгч  Нью-Мексико мужын цагдаагийн албан хаагчид захиргааны арга хэмжээ авах болсон байна. Түүний хэнтэй секс хийх нь хүний эрх боловч төрийн цагдаагийн форм өмссөн байсан учраас цагдаагийн албан хаагчдын нэр төрийг гутаасан гэж үзэн түүнийг буруутгасан байна. Сонирхуулахад зориуд тааруулж авсан уу, санаандгүй авсан уу ямар ч байсан тэр хоёрыг бэлгийн ажил хийж байхад нь хажууд нь нэгэн жижиг нохой ирж гэрч болсон байна. Түүгээр ч барахгүй жижиг чивава хосын ажлыг ойртож байгаад доороос нь харжээ.  Нью-Мексико мужийн цагдаагийн албан хаагч Берт Лопез уг нь оны шилдэг цагдаагаар шалгарч байсан, ажлын туршлагатай сайн цагдаа юм байна.   
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш