Зөвлөлтийн сүүлийн удирдагч Михайль Горбачёв Ерөнхий сайд Владимир Путинд хандан жагсагчдын шаардлагыг анхааралдаа авч, улс төрийн тавцангаас буухыг уриаллаа. Мөн тэрээр Путинаас ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг хүссэн байна.
Горбачёв Э́хо Москвы́ радиод ярилцлага өгөх үеэрээ "Би Владимир Путинд одоо улс төрийг орхихыг зөвлөж байна, тэр хоёр удаа Ерөнхийлөгчөөр, нэг удаа Ерөнхий сайдаар ажилласан, гурван удаа сонгогдсон, энэ бол хангалттай" гэжээ.
Одоо 80 настай Горбачёв 12-р сарын дөрвөнд болсон парламентын сонгуулийг хүчтэй шүүмжилж байсан юм. Сонгуулийн дараахан тэрээр булхайтай зүйл маш олон байсан учраас санал хураалтын дүнг хүчингүй болгож, сонгуулийг шинээр зохион байгуулах хэрэгтэй, сонгуулийн үр дүн ард иргэдийн үзэл бодлыг тусгаагүй байна гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр Москва хотын төвд жагсаалд оролцсон олон мянган жагсагчидтай мэндчилжээ. Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Дмитрий Медведев жагсаал цуглааныг намжаах зорилгоор улс төрийн шинэчлэлт хийнэ хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч түүний амлалтыг хангалтгүй гэж үзсэн олон арван мянган иргэд Москва хотын төвд жагслаа.
Дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа тэд ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Путинд нэг ч санал өгөхгүй байхыг уриалж, шинээр шударга сонгууль явуулах, бүх улс төрийн хоригдлуудыг суллах гэх мэт шаардлагуудыг багтаасан тогтоолыг гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар энэ сарын эхээр болсон парламентын сонгууль булхайтай болжээ.
Оросын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр нийслэл хотод болсон жагсаалд 28.000 хүн оролцжээ. Харин жагсаалыг зохион байгуулагчид 120.000 орчим хүн оролцсон гэж мэдэгдсэн байна. Бямба гаригийн жагсаал ерөнхийдөө ямар нэг зөрчил үймээнгүй тайван болж өнгөрчээ. 12-р сарын 10-нд болсон жагсаалд 50.000 орчим хүн оролцсон юм.
Москвагаас гадна бусад хотуудад ч иргэд үзэл бодлоо илэрхийлэн жагсчээ. Владивостокийн иргэд жагсаж, Путиныг шүүхийг шаардсан байна. Харин Новосибирск хотод 800-1500 орчим хүн жагсчээ.
Э.АМАР