Бүсгүй та шинэ жилдээ бэлэн үү. Хэрэв бэлэн биш бол бусдаас өөрийгөө төгс харагдуулахыг хүсэж байгаа бол наашаа анхаарлаа нэг хандуулаарай.
Үнэртнийг зөв сонго
Цэцгийн. Энэ төрөл нь нил цэцэг, сарнай, сараана зэрэг цэцгүүдийн үнэрт суурилдаг бөгөөд зүй ёсоор хамгийн эмэгтэйлэг, романтик сэтгэлийн илрэл юм.
Жимсний. Сэтгэл хөдөлгөм анхилуун үнэр нь тоор, лийр, алим болон халуун орны жимс жимсгэний аялгуунд суурилдаг. Тэд эзэндээ баяр баясал, эв эеийг авчирдаг.
Дорнын. Дорны үнэртний суурь аялгуу нь нууцлаг дулаан заарь болон анхилуун үнэрт моддын аялгуунд суурилна. Романтик үдшийн эсвэл аливаа уулзалт, нээлтэд тансаг "гоёл" болж чадна.
Уруулын будгаа зөв сонговол төрх байдлыг чинь өөрчилж чадна
Нимгэн уруул: Нимгэвтэр уруултай болохын тулд суурь энгэсэг эсвэл өө дарагчаар уруулын хүрээг багасгасны дараа харандаагаар шинэ хүрээ гаргаад тослог багатай уруулын будгаар будна.
Төгс хэлбэртэй уруул: Дээд ба доод уруулын хэмжээг хүрээлэгч харандааны тусламжтайгаар засч болно. Дээд уруулын хүрээг илүү зузаан, харин доод уруулынхыг нимгэн зурж уруулын будгийг нимгэн хэсэг дээр илүү тод байхаар будна.
Бөмбөгөр уруул: Уруулыг зузаан бөмбөгөр харагдуулахын тулд дээд, доод хүрээг харандаагаар бага зэрэг давуулан зурна. Тод өнгийн уруулын будгаар будсаны дараа уруул өнгөлөгчийг түрхэнэ.
/Хань/