logo
Ард иргэдийн анхааралд!

Ард иргэдийн анхааралд!

2022/06/17
Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялаж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байна.

2022 оны 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагч та бүхэн эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялаж зугаалахгүй байхыг анхааруулж байна!

Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг гэдгийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Сэтгэгдэлүүд

Дээш