logo
Америк хүү Жордан Ромеро бүх тивийн өндөр оргилуудад авирчээ

Америк хүү Жордан Ромеро бүх тивийн өндөр оргилуудад авирчээ

2011/12/26
Өсвөр насны Америк хүү долоон тив, эх газарт орших хамгийн өндөр ноён оргилуудад авирсан хамгийн залуу хүн болсон байна. 15 настай Жордан Ромеро бямба гаригт өмнөд туйлд орших Винсон Массиф ууланд амжилттай авирчээ. Тэрээр зургаан жилийн өмнөөс уулсын оргилд авирч эхэлсэн  байна. Түүний багийн гишүүд нь аав, хойд эх хоёр нь гэнэ.
Жордан хүү 10 настай байхдаа Африкийн Килиманжаро ууланд авирч байжээ. Харин тэрээр 13 настай байхдаа дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргилд хөл тавьсан байна.
Залуу авирагч бямба гаригт ээж рүүгээ утсаар ярьж, Винсон Массиф уулын оргилд гарснаа хэлжээ. Харин түүний баг уулнаас буух хүртэл ямар нэг баяр тэмдэглэхгүй тухай түүний Find Your Everest интернэт хуудсанд анхааруулсан байна.
Жордан 2007 оны долдугаар сард Оросын Элбрус, 2007 оны 12-р сард Аргентины Аконкагуа, 2008 оны зургадугаар сард Америкийн МакКинли, 2009 оны есдүгээр сард Индонезийн Карстенз Пирамид зэрэг уулсын оргилд авирчээ.
Харин 2007 оны дөрөвдүгээр сард тэрээр Австралийн хамгийн өндөр уулын оргилд хөл тавьсан байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш