logo
УИХ-ын дарга Ховд аймагт ажиллалаа

УИХ-ын дарга Ховд аймагт ажиллалаа

2011/12/26
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллагын цаг үеийн ажил байдалтай танилцах, иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсох, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийг олон нийтэд мэдээлж  сурталчлах зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт Ховд аймагт ажиллахаар энэ сарын 24-ний өдөр явсан байна. 
УИХ-ын дарга томилолтын хугацаанд тус аймгийн бизнес эрхлэгчид, хоршоологчдын зөвлөлгөөнд оролцож үг хэлэхийн зэрэгцээ аймгийн зарим аж ахуйн нэгж, байгууллага, Ховд сумаар орж өвөлжилтийн байдал, цаг үеийн ажилтай танилцаж, сум, байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.
УИХ-ын даргыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, Засгийн газрын зарим газар, агентлагийн удирдах ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж ажиллажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш