logo
Хан-Уул дүүрэгт барьж байсан "NCD group"-ийн барилгын кран унаж, хоёр хүн амиа алджээ

Хан-Уул дүүрэгт барьж байсан "NCD group"-ийн барилгын кран унаж, хоёр хүн амиа алджээ

2022/06/22
Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж буй байгууламж дээр ажилладаг сунадаг автокран унаж, хоёр хүн амь насаа алджээ.  

Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг өнөөдөр 12:50 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулахад тус барилга дээр ажиллаж байсан эрэгтэй 36 настай Х , эрэгтэй 20 настай Б  нар нас барсан байжээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгагааар тус барилга нь "NCD group" буюу "Номин Констракшн Девелопмент Групп"-ийн барилга юм.

Сэтгэгдэлүүд

Дээш